Projects Projects Projects Projects Projects

Nomadicare-т тавтай морилно уу.

Nomadicare нь нүүдэлчин ардын тогтвортой хөгжил, боловсрол, соёлыг дэмжин, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан ашиглаж, нүүдэлчдийн аж амьдрал ба эрхэм зорилгыг баримтжуулах байгууллага юм.

Nomadicare-ын зорилго бол 2020 он гэхэд Монголын бүх хөдөө орон нутгийн сумын эмнэлэгүүдийг зохих эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх түвшинд хүргэх явдал юм. Бид Монголын бүх аймгуудын эмнэлэг нэг бүрт сургалт явуулах, тохирох материалаар хангах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

“Би Монголын нүүдэлчин малчидтай зүрх сэтгэлээрээ холбогдсон бөгөөд тэднийг амьдралын хэв маягийг өөрчлөлгүйгээр амжилт гаргах бүхий л боломжоор хангахын тулд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг” хэмээн Nomadicare-ын захирал Sas Carey, RN хэлсэн байдаг. Nomadicare нь 1994 оноос хойш янз бүрийн нэрэн дор нүүдэлчдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд ажилласаар ирсэн юм. Бид өнгөрсөн 7 жилийн хугацаанд цуглуулсан эрүүл мэндийн мэдээллийн сандаа түшиглэн нүүдэлчдэд шаардлагатай байгаа зүйлсийг олж мэдсэн билээ. Өнөөдөр бид сумын эмнэлэгүүдэд Монголын уламжлалт анагаах ухааны сургалт явуулж, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах болон малчин иргэдийг витамин, эрүүл ахуйн иж бүрдлээр хангаж, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой ажиллаж байна. 2010 онд Өмнөговь аймгийн 14 сумын эмнэлэгүүдийг оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах туршилтын төслөө эхлүүлээд байна.

Монгол нүүдэлчид байгаль орчин, ан амьтдаа хайрлан хамгаалж, тогтвортой хэв маягаар амьдардаг. Гэвч газарзүйн хувьд хэт их алслагдсан байдгаас үүдэн тэдний амьдралд олон эрсдэл тулгардаг. Энэ байдал нь зам, цахилгаан, ус, утас холбоо дутмаг байдгаас үүдэлтэй юм. Нүүдэлчид өвдсөн тохиолдолд оношлогоо, эмчилгээ хийлгэх эмнэлэгт очихын тулд 9 цаг, зарим үед бүр түүнээс олон цаг явж байж хүрдэг. Нүүдэлчдийн өв соёлыг авч үлдэхийн тулд ойрхон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэгтэй байх шаардлагатай байна. Nomadicare нь 2020 он гэхэд Монгол дахь бүх нүүдэлчдийн төлөө өөрсдийн тавьсан зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна.
Төслүүд:
Мэдээлэл хүлээн авах