Nomadicare Эрүүл мэндийн төсөл

Nomadicare нь ардын, уламжлалт, орчин үеийн анагаах ухааныг хослуулсан дэлхийн анагаах ухааныг ашиглах асын хараатайгаар ажилладаг.

Сумдын эрүүл мэндийн үйлчилгээний төсөл нь үйлчилгээнд өрнийн болон дорнын анагаах ухааныг ашиглан 2010 оны зун Өмнөговь аймгийн нүүдэлчин малчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулсан. Нийт 14 сумын эмнэлэгүүдэд лабораторийн тоног төхөөрөмж олгож, Монголын уламжлалт анагаах ухааны талаар сургалт зохион байгуулсанаар 50000 нүүдэлчин иргэд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болсон юм. Ийнхүү нүүдэлчин ард ойрхон эрүүл мэндийн үйлчилгээний төвтэй болсоноор өөрсдийн өв соёлыг авч үлдэaх боломжтой болж  байгаа юм. Nomadicare хөдөө орон нутгийн алслагдсан сумдад ажиллахаар сонгосон нь бусад  Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудаас ялгаатай юм.

Өрнө ба дорно

Одоогоор Монголд 285 орчим сумын эмнэлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр нь эмч, сувилагч, туслах ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Гэвч тэдгээр эмнэлэгүүдэд оношлогооны тоног төхөөрөмж, эмчилгээний хэрэгсэл хүрэлцээгүй байдаг. Манай төсөл нь зүрхний цохилтоор оношлох Монголын уламжлалт арга болон уламжлалт анагаах ухааны аргын сургалтыг зохион байгуулахаас гадна лаборатори ба үндсэн тестээр хангана. Ингэснээр малчид ойрхон эрүүл мэндийн үйлчилгээний төвтэй болж, өөрсдийн өв соёлыг хамгаалан үлдэх боломжтой болж байгаа юм. Сумын эмнэлэгт оношлогоо, эмчилгээний төхөөрөмж байхгүй бол малчид 745 милл хүрэлх замыг туулж байж лабораторийн шинжилгээнд орох юм. Энэхүү зай нь малчдын малдаа тавих хараа хяналтыг алдагдуулах болон улмаар санхүүгийн бэрхшээл учруулах аюултай  байдаг.

Төлөвлөгөө: Сургалтын хөтөлбөр

Бид сумын эмнэлэгүүдэд барууны тоног төхөөрөмжүүдийг ашиглуулахын тулд лабораторийн багаж хэрэгсэл, сэлбэгүүдээр хангаж, сургалтад хамруулна.

Оношлогоо

Лабораторийн шинжилгээ: шээсний шинжилгээ, цусны цагаан ба улаан эсний шинжилгээ, цусан дахь сахарын шинжилгээ, цусны бөөм тоолох шинжилгээ, гемоккут алдагдалын шинжилгээ, стрептококк А шинжилгээ, элэгний үрэвсэлийн шинжилгээ, сүрьеэгийн шинжилгээ гэх мэт

Шинжилгээний Журам

  • Эмч ба өвчтөнийг хамгаалах аргууд
  • Чанар шалгах тест
  • Микроскоп ашиглах
  • Өвчтөнийг бэлдэх
  • Тусгай тестүүдийн зориулалтын аргууд
  • Шинжилгээний үйл явц – цус авах, шээс авах

    Монголын уламжлалт анагаах ухааныг эмчилгээнд ашиглахын тулд эмч нар дараах зүйлсийг сурч, судалсан байх шаардлагатай.

    Оношлогоо

    • Судасны цохилт (12 цохилт нь 12 эрхтний нөхцөл байдлыг тодорхойлно)
    • Шээс
    • Хэл
    • Ажиглалт
    • Асуулт асуух

    Эмчилгээ/олон нийтийн эрүүл мэнд/урьдыилан сэргийлэлт

    • Амьдралын хэв маягийг өөрчлөх
    • Хоолны дэглэм
    • Байгалийн гаралтай эм
    • Зүү тавих, бумба тавих, иллэг, энерги эмчилгээ

    Говийн төслийн түүх

    WБид нүүдэлчин малчид өөрсдийн өв соёлыг хадгалан үлдэхийн тулд юу хэрэгтэй байгаагаа мэддэг хэмээн итгэдэг бөгөөд тэдний заавар зөвлөгөөг төсөлдөө тусган хэрэгжүүлдэг. 2001 онд “Говийн Эмэгтэйчүүдийн Дуулал” киноны ярилцлагын үеэр Манлай сумын эмнэлэгийн их эмч Рэнцэн Норов лабораторитой болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Нэг жилийн дараа Nomadicare микроскоп, хоёр ширхэг центрифуг, дээр дурдсан шинжилгээний тоног төхөөрөмжүүд бүхий лабораторийг Манлай сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн төдийгүй ажилчдыг бүрэн сургалтад хамруулсан юм. Тус лаборатори тэр жилдээ шилдэг 10 сумын эмнэлэгийн нэгээр тодорсон бөгөөд 2008 онд Манлай сумын эмнэлэг шилдэг сумын эмнэлэгээр шалгарч,  их эмч Рэнцэн Норов улсын шилдэг эмчээр шалгаран шалнуулсан юм.

    Тайга хөтөлбөр

    2003 оноос Nomadicare Духагийн цаатнуудын эрүүл мэндэд судалгаа шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд Духагийн эрүүл мэндийн мэдээллийн санг үүсгэн, түүнийгээ жил бүр шинэчилэн сайжруулсаар ирсэн юм. Тэрхүү мэдээллийн санд түшиглэн малчдад шаардлагатай байгаа эрүүл мэндийн үйлчилгээг тодорхойлсоны үндсэн дээр арга хэмжээ авч эхэлсэн.  Бид цаатан малчдын дунд чийг бамын өвчин тархсан байгааг илрүүлж, өвчтөнүүдийг С витаминаар хангасан бөгөөд дараа нь цусны даралт өндөр байгааг илрүүлж, бага тунгаар аспирин хэрэглүүлсэн. Мөн шүдний хорхойтолтыг багасгахын тулд бичлэг, үзүүлэн гэх мэтийг ашиглан нийтийн эрүүл мэндийн боловсролыг түгээх ажлаа эхлүүлж, эрүүл ахуйн иж бүрдлийг тараасан.

    Бид архи тамхины хэт их хэрэглээнээс  урьдчилан сэргийлэхийн тулд төрөл бүрийн аргуудыг судалж байна.

    Nomadicare нь уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны аргуудыг хэрэглэдэг. Манай мэдээллийн сан нь малчид, сумын эмнэлэгүүд, Монгол улсын эрүүл мэндийн яаманд тодорхой үр дүнгээ үзүүлээд байна.