Nomadicare Боловсролын төсөл

Nomadcare нь хэд хэдэн түвшинд боловсролыг дэмжиж ажилладаг.
Эмч нарын сургалт
Nomadicare сумдын эмнэлэгүүдэд оношлогооны лаборатори хүлээлгэн өгөхдөө тухайн сумын эмнэлэгийн эмч нарыг тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах болон хэрхэн шинжилгээ авах талаар сургалтыг явуулдаг. Nomadicare нь өрнө ба дорнын анагаах ухааныг хослуулан ашиглахыг зорьдог тул сумын эмнэлэгийн эмч нарт Монголын анагаах ухааны сургалт явуулдаг. 1920-1990 онд Зөвлөлт Холбоот улс Монголын уламжлалт анагаах ухааныг хорьсон байсан тул алслагдсан сумдад үр дүнтэй, зардал хямд, соёлын хувьд хамгийн тохиромжтой арга болох Монголын уламжлалт анагаах ухааны хэрэглээ үгүй болсон юм.
Их дээд сургууль
үүдэлчин малчдад бэлэн мөнгө тэр бүр байдаггүй учир тэд хүүхдүүдийнхээ дээд боловсролд мөнгө зориулах боломжгүй байдаг. Бид хойд тайгын бүсээс хэд хэдэн оюутанд тусламж үзүүлсэн.
Дунд сургууль
Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд гэрэл цахилгаантай болохоос өмнө Nomadicare нарны эрчим хүчээр тус сумын дотуур байрыг цахилгаанаар хангадаг байсан юм. Мөн Nomadicare хүүхэд тоглох тоглоомгүй цэцэрлэгүүдэд хүүхдийн тоглоом бэлэглэсэн бөгөөд Өмнөговь аймгийн Манлай сумыг спортын тоног төхөөрөмжөөр хангаж, айл өрхүүдэд сургуулийн хувцас тараан тусламж үзүүлсэн.
АНУ
Nomadicare Монголд хийж буй ажлуудынхаа талаар АНУ-ын их дээд сургууль, коллеж, номын сан, музейнүүдэд илтгэл тавин танилцуулахаар ажиллаж байна.



