Nomadicare Баримтжуулалтын төсөл

Нүүдэлчид байгалийн баялагаас багахан хэсгийг авч ашиглах замаар байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулалгүйгээр амьдардаг. Ийнхүү  байгаль орчноо хайрлан хамгаалж байгаа нь бид бүхэнд хэрхэн тогтвортойгоор аж төрөх ёсны үлгэр дуурайлыг үзүүлж байгаа юм.Өнгөрсөн 50 жилд Монголын нүүдэлчид 100%-аас 38% хүртэл буурсан.

Энэ нь олон хүчин зүйлсээс хамааралтай бөгөөд үүнд хот суурин газарт амьдарч буй хүмүүстэй харьцууахад эрүүл мэнд ба боловсролын үйлчилгээгээг авах боломж бага байх, хатуу ширүүн амьдралын хэв маяг, дэд бүтцийн дутагдалтай байдал, дэлхийн дулаарал зэрэг уур амьсгалын өөрчлөлт гэх мэт зүйлс багтана. Цаашид энэ байдал үргэлжилбэл ирээдүйд Монгол улсад хэдхэн нүүдэлчид үлдэх аюултай байна.

Цөөн хэдэн малчид нүүдэлчин хэв маягаа уламжлан авч үлдэх учраас тэдний аж төрөх арга ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал юм. Манай Nomadicare-ийн баг нүүдэлчдийн аж амьдралыг гэрэл зураг, нийтлэл болон бичлэг дээр баримтжуулж байна.

DVD бичлэг

Хээр талын эмийн ургамал, гүүний саам : Монгол анагаах ухаан

19 минут 1996. $20+$5 S+H

Эрүүл мэндийн цогц үйлчилгээг чухалчилан авч хэлэлцэхээс өмнө Б.Болдсайхан эмч Монголын уламжлалт анагаах ухааны талаар 2 америкийн иргэнд зааж байсан юм. Энэхүү бичлэгт эрүүл мэндийн цогц системийн үнэлгээ, оношлогоо, эмчилгээний арга зэргийг үзүүлнэ.

Говийн эмэгтэйчүүдийн дуулал, 73 мин

2006 $25+$5 S+H

Говийн эмэгтэйчүүдийн дуулал нь өргөн уудам говь цөлөөс огт өөр ертөнцөд үзэгчдийг аваачна. Энд бүхий л соёлын туулан өнгөрдөг шилжилтийн үеийг харуулах бөгөөд энэ нь ард түмнийхээ ирээдүй, амьдралын хэв маягийг шийдвэрлэх чухал үе юм. Говийн эмэгтэйчүүд өвөг дээдсээс уламжилж ирсэн дуугаа аялан, өнөөдрийн тулгамдаад буй асуудлуудтай тэмцэж байна. Тэдний баялаг мөртлөө хүнд хатуу амьдрал нь байгаль орчин, хүн ам, гэр бүл гэхчилэн бүхий л зүйлтэй холбогдсон байдаг.

Говийн эмэгтэйчүүдийн дуулалын шинэчилсэн хувилбар

9 минут, 2009 (удахгүй гарна)

Тайгын зүрхэн дуулал, 7 мин, 2007 он

Монгол улсын хамгийн хойд бүсд байрладаг алслагдсан цаатан малчдын сууринаас эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд 3 хоног машинаар, 8 цаг мориор явах хэрэгтэй болдог. Тайгын зүрхэн дуулал нь Nomadicare багийн жил бүрийн аялалыг харуулна.

Бөөгийн бичлэг

Nomadicare цаатнуудын дунд эрүүл мэндийн шинжилгээ хийснээс хойш цаатнуудын аж амьдрал болон тайгад амьдардаг бөө нартай хийсэн ярилцлага ба бөөгийн ёслолуудыг баримтжуулан бичиж эхэлсэн. Одоо бид энэхүү бичлэгүүдээр баримтат кино хийх санхүүжилтийг бий болгож байна. Та энэ киноны гүйцэтгэх продьюсерээр ажилламаар байна уу?