Хүмүүс

Хатуужилтай нүүдэлчин Монголчууд хөдөө нутагт, байгаль дэлхийтэйгээ ойр амьдардаг билээ.  Хэрэв тэд өвдвөл бүтэн өдрийн турш шороон замаар явж байж хамгийн ойр эмнэлэгийг барааддаг.  Нүүдэлчид говийн, тайгын болон хангайн бүсэд байнгын хөдөлгөөнтэй амьдардаг. Говь, хангайд бороо бага орох тул ургац багатай, харин тайгад цаг агаар хүйтэн учир мөн л ургац багатай байдаг. Иймд нүүдэлчид олон мянган жил хадгалж үлдсэн нүүдлийн хэв маягаас татгалзаж байна.  Нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маягийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл “Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой” баримтат киног үзнэ үү.

Nomadicare-ын бүрэлдэхүүнд Монголд ажиллаж буй багийнхан ба туслахууд багтдаг. Нүүдэлчид болон орон нутгийн эмч нар Nomadicare-ын ажилд шууд тусалж, хувь нэмрээ оруулсаар байна.

Нүүдэлчид болон Орон нутгийн эмч

Х.Батжаргал,

Nomadicare-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутан.
Монгол Улсын ХААИС-ын 3 дугаар дамжааны оюутан.
Зүүн Тайгад цаатнуудын дунд төрж өссөн бөгөөд их сургуульд шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байна. Ирээдүйд уул уурхайн салбарт ажиллахын зэрэгцээ, өөрийн төрж өссөн нутгийн дуу хоолой болж амьдрах зорилготой.

Рэнцэн Норовын, MD,

Өмнөговь аймгийн Манлай сумын их эмч. 2008 онд оны шилдэг эмчээр шалгарсан.  Тэрээр 2001 онд өөрийн эмнэлэгт лаборатори бий болгож өгөхийг хүссэн бөгөөд түүний хүсэлтийг Nomadicare хүлээн авч, хэрэгжүүлсэн.

Саран, MD,

Дорноговь аймгийн Мандах сумын их эмч. Nomadicare-ын дэмжлэгтэйгээр Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд суралцсан.  Тэрээр орчин үеийн ба уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан мэргэжлээрээ ажиллаж байна.

Баг

Сас Кари,

Nomadicare-ыг санаачлагч ба захирал.  Тэрээр Монгол Түвдийн энергээр эмчлэх анагаах ухааны эмч бөгөөд нүүдэлчдийн эрүүл мэндийг хамгаалах ажилдаа өрнийн ба дорнын анагаах ухааны арга барилыг хослуулан хэрэглэж, улмаар тэдний аж амьдралыг тогтворжуулах үйлсэд хүчин зүтгэж байна.  1994 оноос Монголд ажиллаж байгаа бөгөөд нүүдэлчидтэй холбоо тогтоож, тэдний төлөө сайн санааны ажлууд өрнүүлсээр байна.  Тэрээр 2006 онд “Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой” баримтат киног бүтээсэн юм.

Батбаяр Сумхүүгийн

Дэлхийн энх тайван ба урлагийн төлөө гэсэн уриатай мэргэжлийн зураглаачийн маань өөртөө итгэлтэй, тайван, бүтээлч зан чанар нүүдэлчдийн амьдралыг хальсанд буулгадаг.  Тэрээр өөртөө илүү байгаагаа нүүдэлчидтэй байнга хуваалцана.

Хонгорзул Мэндбаярын

Цог золбоолог тэрээр ухаалаг бөгөөд хөгжилтэй. Мөн их тусч.  Эм зүйн мэргэжилтэй боловч орчуулах, төлөвлөх, мэдээллийг нэгтгэх, эрүүл мэндийн тухай хичээл заах гэх мэтчилэн Nomadicare-ын бүхий л үйл ажиллагаанд тусална.  Тайгад ажилласныхаа дараагаар тэндэхийн нүүдэлчдэд өөрийн борооны цув болон гутлыг орхиж байсан түүхтэй.

С.Баттулга

Биологийн ухааны мэргэжилтэй цаатан үндэстэн тэрээр манай багийг хөтөлж, цаатан үндэстний нутагт хүргэдэг.  Тэрээр тува хэлний орчуулга хийхийн зэрэгцээ, бөө нартай уулзахад холбож өгч, тусална.  Мөн тайга дахь бүхий л аялалыг сайтар зохицуулж, аялалын аюулгүй байдлыг хангадаг.

Туслахууд

Хайди Баллинтин

Nomadicare-ын дадлагын ажилтан.  Тэрээр эрүүл мэндийн удирдлагын магистрантурт суралцахын зэрэгцээ Nomadicare-т давхар ажиллаж байна.  Энергээр эмчлэх сургуулийн анхны төгсөгч бөгөөд өрнө ба дорнын эмчилгээний арга барилыг хослуулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Б.Мөнхжин,

Төрийн захиргаа удирдлагын магистын зэрэгтэй тэрээр Монгол улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яаманд ажиллаж эхэлсэнээсээ хойш Nomadicare-т орчуулга хийх, соёл боловсролын асуудлуудаар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Фрэд Тодал,

Мэдээллэл технологийн мэргэжилтэй тэрээр сайн дурын зураглаач бөгөөд манай вебсайт, кино найруулгын ажилд тусалж, ажиллаж байна.

Пүрэвдорж,

Манай багийг уул, ус, тал, хангай, говийн нутгаар аюулгүй байдлыг хангасан найдвартай унаагаар аялуулж, үйлчилнэ.