Nomadicare-н тухай

Тавтай морилно уу.

Nomadicare нь нүүдэлчин ардын тогтвортой хөгжил, боловсрол, соёлыг дэмжин, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан ашиглаж, нүүдэлчдийн аж амьдрал ба эрхэм зорилгыг баримтжуулах байгууллага юм.

Nomadicare-ын зорилго бол 2020 он гэхэд Монголын бүх хөдөө орон нутгийн сумын эмнэлэгүүдийг зохих эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх түвшинд хүргэх явдал юм. Бид Монголын бүх аймгуудын эмнэлэг нэг бүрт сургалт явуулах, тохирох материалаар хангах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

“Би Монголын нүүдэлчин малчидтай зүрх сэтгэлээрээ холбогдсон бөгөөд тэднийг амьдралын хэв маягийг өөрчлөлгүйгээр амжилт гаргах бүхий л боломжоор хангахын тулд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг” хэмээн Nomadicare-ын захирал Sas Carey, RN хэлсэн байдаг. Nomadicare нь 1994 оноос хойш янз бүрийн нэрэн дор нүүдэлчдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд ажилласаар ирсэн юм. Бид өнгөрсөн 7 жилийн хугацаанд цуглуулсан эрүүл мэндийн мэдээллийн сандаа түшиглэн нүүдэлчдэд шаардлагатай байгаа зүйлсийг олж мэдсэн билээ. Өнөөдөр бид сумын эмнэлэгүүдэд Монголын уламжлалт анагаах ухааны сургалт явуулж, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах болон малчин иргэдийг витамин, эрүүл ахуйн иж бүрдлээр хангаж, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой ажиллаж байна. 2010 онд Өмнөговь аймгийн 14 сумын эмнэлэгүүдийг оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах туршилтын төслөө эхлүүлээд байна.

Монгол нүүдэлчид байгаль орчин, ан амьтдаа хайрлан хамгаалж, тогтвортой хэв маягаар амьдардаг. Гэвч газарзүйн хувьд хэт их алслагдсан байдгаас үүдэн тэдний амьдралд олон эрсдэл тулгардаг. Энэ байдал нь зам, цахилгаан, ус, утас холбоо дутмаг байдгаас үүдэлтэй юм. Нүүдэлчид өвдсөн тохиолдолд оношлогоо, эмчилгээ хийлгэх эмнэлэгт очихын тулд 9 цаг, зарим үед бүр түүнээс олон цаг явж байж хүрдэг. Нүүдэлчдийн өв соёлыг авч үлдэхийн тулд ойрхон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэгтэй байх шаардлагатай байна. Nomadicare нь 2020 он гэхэд Монгол дахь бүх нүүдэлчдийн төлөө өөрсдийн тавьсан зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна.

Бидний түүх

1994 онд захирал Сас Кари Монголын хөрсөн дээр анх хөл тавьж, Nomadicare-ыг үүсгэн байгуулах үндэс суурийг тавьсан байна. Тэрээр АНУ-аас бусад сувилагчдын цуг анх Монголд ирж, Монголын Уламжлалт Анагаах ухааны холбооны ерөнхийлөгч Др. Болдсайхантай уулзаж байжээ. Захирал Сас Кари сувилагч болон эмчлэгч мэргэжилтэй учир өрнө болон дорнын анагаах ухааны арга барилыг хослуулсан эмчилгээний шинэ ба хуучин арга барилыг эрэлхийлж байсан юм.

Нэг жилийн дараа Сас Кари Монголд дахин ирж гурван сарын хугацаанд Монголын Уламжлалт Анагаах Ухааны арга барилыг Др. Болдсайханы шавь болон суралцаж, улмаар 1997 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн эрүүл мэндийн боловсролын зөвлөхөөр ажилласан байна. Монголын говь нутагт ус, эрүүл ахуйн чиглэлээр зөвлөгөөний ажлаа дуусгасны дараагаар говьд амьдарч буй эмэгтэйчүүдийн амьдралыг баримтжуулах ажлыг сонгож, төлөвлөгөө хэрэгжүүлж байлаа.

Тэрээр Монголын ихэнх нүүдэлчин малчид хотынхоныг бодвол эрүүл мэндийн үйлчилгээний сонголт багатай болохыг олж мэдэв. Иймээс Nomadicare-ыг байгуулж нүүдэлчин ард түмний эрүүл мэндэд анхаарч, тэдэнд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах тал дээр ажиллаж эхэлсэн.
Nomadicare нь нүүдэлчин ардын аж амьдралыг хальсанд буулгаж, дэлхийн бусад өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүст таниулахыг хичээдэг. Nomadicare-ын захирал говийн эмэгтэйчүүдийн тухай баримтат кино хийж байх явцад, зураг авч байсан тухайн сумд оношилгооны лаборатори шаардлагатай болохыг олж мэдээд АНУ-ын эмнэлэг болон өөрийн танил эрүүл мэндийн мэргэжилтнүүддтэй холбогдож, таван лабораторийг говийн алслагдсан сумын эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Тэрээр тоног төхөөрөмжийг хэрхэн хэрэглэх аргыг заахын хажуугаар тухайн сумын эмэгтэйчүүдтэй анд найзын холбоог тогтоосон. Таван жил говьд хийсэн аялалын үр дүнд “Говийн эмэгтэйчүүдийн дуулал” баримтат кино бүтсэн түүхтэй.

Коннектикут мужид киног гаргасны дараа Jane Goodall институтын удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Sas-ыг өөрийн хийсэн бүтээлийг Jane Goodall-ын үүсгэн байгуулагчид үзүүлэх саналыг тавьсан байна. Энэхүү холбоог тогтоосноор Jane Goodall Nomadicare-ын чухал үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Сас Кари 9 жил хөдөө орон нутгуудаар ажилласныхаа дараа 2003 онд Монголын ОХУ-тай хил залгах нутагт очиж цаатан ардуудтай уулзаж, түүнээс хойш Nomadicare цаатан үндэстний эрүүл мэндийн судалгааг хийж, жил бүр шинэчилэн ажиллаж байна. Тухайн судалгааны мэдээлэлд үндэслэн Nomadicare цаатан үндэстнүүдэд витамин, эрүүл мэнд, эрүүл ахуйн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд эмнэлэгүүд болон ард иргэдэд зориулж Монголын уламжлалт болон барууны анагаах ухаан, эмчилгээний хэрэгслүүд багтана.

Sas Carey Nomadicare-р дамжуулан 2020 он гэхэд Монголын бүх нүүдэлчдийг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төвөөр хангах зорилготойгоор ажиллаж байна.